Дөрөвдүгээр сарын нарыг ашиглаарай
2019 оны 4 сарын 8


Монголчууд бидэнд хамгийн их дутагддаг витамин бол Д. Нарлаг Монголд яагаад Д. Витамины дутагдал болдог билээ гэвэл жилийн арванхоёр сарын ихэнхэд нь нар бидэн дээр ташуу байдлаар тусдагаас үүдэлтэй.
Нарны гэрэл шууд тусгалтай үед л хүний биенд Д витамин нийлэгжиж задардаг байна. Тэгвэл жилийн энэ сар буюу дөрөвдүгээр сард л нарны тусгал бидэн дээр эгц шууд тусдаг бөгөөд үүнийг ашиглаж чадвал элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
Та энэ сарын дулаахан өдрүүдэд аль болох гадаа байж, нарны гэрэлд гар, нүүр, хөлийн булчингаа боломжоороо ээгээд аваарай. Ялангуяа хүүхдүүдээ бага үдийн наранд залхууралгүй гаргаж салхилуул.
Ер нь хөгшин залуугүй дөрөвдүгээр сарын нарыг алдалгүй ашиглаарай. Хүний биед Д витамин дутагдвал ядарч сульдах, бие хөшиж хөндүүрлэх, үе мөч, хүзүү хөшиж толгой өвдөх, даралт ихдэх, аутизмтай хүүхэд төрүүлэхээс эхлээд элдэв хорт хавдрын урьтал нөхцөл болдог байна. Биед Д витамин байхгүй бол кальци хичнээн их уусан ч шимэгдэхгүй.
Манай нэг томхон лабораторийн эрхлэгч шинжилгээ өгсөн хүмүүсийн бараг 90 хувь нь Д витамины дутагдалтай гардаг тухай ярьж байсан. Тиймээс уншигч та өөрийн биед энэ витамин хангалттай байгаа эсэхийг шинжлүүлээрэй.
Хэрэв дутагдалтай гэвэл наранд ээхээс гадна витамин Д-г тариагаар нэг удаа хийлгэх, эсвэл системтэйгээр нэг сарын турш ууж байж нөхөж авдаг байна.

Эх сурвалж Д. Оюунтуяа Өдрийн сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.