Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчилж авч болно
2019 оны 4 сарын 10

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийв. Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг баталлаа. Түрээсэлж байгаа иргэн тухайн байгууллагадаа хүсэлт гаргаад хоёр нөхцөл хангасан тохиолдолд өмчилж болно. Байрны 30 хувийн төлбөр хийгээд тухайн байрыг өмчилж болно.

Зарим иргэд тухайн байгууллагатай  тохироод, таван жилийн хугацаанд түрээслээд 30 хувийн төлбөр хангаад өмчилж болно хэмэээлээ. БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Түрээсийн орон сууцанд байгаа өрхүүдийн төлбөр 30 хувьд хамаарах уу?

-Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй.

-“Буянт-Ухаа 2”-ын 972 орон сууцны барилгын хэдэн хувийг түрээслэх вэ?

-Бидний хувьд 100 хувь түрээслэх саналтай байна. Түрээслэх шийдвэр гарсны дараа журам гаргана.

-Гэрээг хаана байгуулах вэ?

-ТОСК-тай гэрээ байгуулна.

-Ипотекийн 30 хувийн зээлээ төлөх төлбөрийн чадвартай иргэд байхгүй гэсэн. Энэ талаар?

-Ипотекийн зээлд хамрагдахаар 30 хувиа төлөх чадвартай 44 мянган иргэн байна гэсэн судалгаа бий. Иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй ч гэсэн арилжааны банкнаас зээл авч байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.