Чуулган: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж дэд хороо байгуулна
2019 оны 4 сарын 12

2019-04-12-Улс төр

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.

Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм.

16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.

Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой.   Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ил боллоо гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ?.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 

Хэд, хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, түр хороо ямар хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргана. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл бол нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахадаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна.

Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

– Хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байна.  Төрийн Их хурлын танхим, төрийн яаманд нэгнийгээ ална тална гэдэг. Энэ нь нийгмийн байдал доройтож байгаагийн шинж шүү дээ. Ёс суртахуун хаана хаанаа дутагдаж байгааг манай гишүүд анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн: О. Баасанхүү:  

Улс төрийн нөлөө бүхий хүнийг захиалгаар алсан ноцтой хэрэг юм. Засгийн газар дээр яагаад ажлын хэсэг байгуулж болдоггүй юм.  Нямдорж гуайд дургүйдээ хэлж байгаа юм. Та энэ ажлын хэсэгт орж хэрэггүй. ТЕГ. Цагдаагийн байгууллагатай ойр ажиллаж байгаа болохоор орж болохгүй.  1998 оноос 2015 он хүртэл Зоригийн хэрэг, Энхбатын хэрэг гээд маш олон хэрэг  тодорхойгүй байна. Энэ хэргүүдийг ил болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц. Нямдорж:

Би ажлын хэгэгт орноо Баасанхүү гишүүн ээ. Намайг хардана уу, сэрдэнэ үү таны асуудал. Надад туршлага бий. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдана.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.