Энэ сарын 25-нд зам хаах тул нисэх иргэд цагаа тооцоолон, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхаарууллаа
2019 оны 4 сарын 24

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах” ажлын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 25-нд өглөөний 07:00-09:30 цагийн хооронд Нийслэл хотын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах болсон. Үүнтэй холбогдуулан тус өдрийн өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэд нислэгийн цагаа тооцоолон гэрээсээ гарч онгоцноосоо хоцрохгүй байхыг Аво тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

4 дүгээр сарын 25-ны өглөөний нислэгээр нисэх иргэд 7.00 цагт нисэх онгоцны буудалд очиж,  нисэх цагаа хүлээн иргэний үүргээ биелүүлэхийг уриалжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.