Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ажил 10.00 цагаас эхлэж, 19.00 цагт дуусна
2019 оны 4 сарын 22

Нийслэл хотод зохион байгуулагдаж буй “Гамшгаас хамгаалах сургууль” болохтой холбогдуулан Хотын дарга захирамж гаргажээ. Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00,  дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07:00-09.30 цаг хүртэл Нийслэлд бүх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм.  08:00 цагт гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохио дуугарна.

Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.