Монос Хүнс компанийн хувьцааны захиалга эхэллээ
2019 оны 4 сарын 22

Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Хүнс компани нь 2019.04.22-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг “Цан цохих ёслол”-оор нээснээр тус компанийн хувьцааны захиалга албан ёсоор эхэллээ.

Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

1990 онд буюу одоогоос 29 жилийн өмнө хоёрхон хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монос групп нь эдүгээ 1600 гаруй ажилтантай, 20 гаруй охин компанитай, үндэсний хэмжээний томоохон компани болж өргөжжээ. Тус группын хамт олон энэхүү амжилтаа улам бататгаж, хамгийн отгон компани болох эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэгч Монос Хүнс компаниа олон нийтийн эзэмшлийнх болгох түүхэн шийдвэр гаргасан билээ.

  

Эдүгээ Монос Хүнс компани нь ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор, эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн  Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.