Японы шинэ эзэн хаан Нарухито
2019 оны 5 сарын 1
Японы шинэ эзэн хаан Нарухито
Өнөө өглөө Японы угсаа залгамжлагч ханхүү Нарухитог хаан ширээнд залах ёслол боллоо. Ийнхүү Япон улсад хаанчлалын шинэ эрин үе эхэлж байна. Түүний хаанчлалын эринийг “Рэйва” гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ үг нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай юм байна.
Шинэ эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токиогийн Тогу дүүрэгт Японы эзэн хаан Акихитогийн ууган хүү болж мэндэлжээ. Тэрээр 1989 оны нэгдүгээр сарын 7-нд өвөө, эзэн хаан Хирохитог нас барсны дараа хаан ширээ залгамжлагчийн статустай болсон юм. Нарүхито 1993 онд  Масака Овадатай гэрлэсэн бөгөөд 2005 онд гүнж Айко мэндэлсэн байна.

Өдгөө 85 настай Акихито 31 жилийн турш заларсан хаан ширээгээ өчигдөр Японы цагаар 17:00 цагт шинэ эзэн хаанд хүлээлгэж өгсөн юм. Тэрбээр 2016 онд эрүүл мэндийн байдлын улмаас эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй болсон талаараа мэдэгдэж байсан юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.