Х.Энхжаргал: Бондоос тараасан 33 их наядын хэргийг Өршөөлийн хууль гаргаж өршөөсөн
2019 оны 5 сарын 8

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргал болон дэд дарга Ц.Нямдорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөхийг гишүүдийн 83.3, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлөхийг мөн 83.3 хувийн саналаар дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Чөлөөлөгдөх гэж байгаа хоёр дарга ороод ирсэн байна. АТГ-т ажиллаж байхдаа хэрхэн ажиллав. Авлигын индекс хэрхэн буурав. Ажиллах нөхцөл байдал ямар байв. Хорилоо, барилаа гэдэг асуудлаас гадна хэрэгсэхгүй болголоо гэсэн мэдээллийг өгч байх шаардлагатай байна?

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Бүх зүйл нийтэд ил тод байсан учраас намайг ажилласан хоёр жил 10 сарын хугацаанд ямар байсныг олон нийт мэдээллээс авсан байх. Авлигын индекс 93 болсон. Хамгийн их саад болсон зүйл бол баахан бондуудыг гаднаас зээлж аваад түүнийгээ тараасан. Ингээд Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийг өршөөсөн. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг унагаасан. Анхаарал татсан хэргүүдийг шалгаад гайгүй үр дүнд хүрсэн гэж бодож байна. 10-аад хоногийн өмнө Оюутолгойтой холбоотой хэргийг  хүргүүлсэн. Энд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Үүнийг шалгах явцад үндэстэн дамнасан корпорациудтай нүүр тулсан. Төр ажлаа авах гээд хоёр залуу томилуулах гэж байгаа учраас энэ ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой гэж хэлмээр байна. Өнөөдөр 15.00 цагт 3 боть 69 хэргийн мэдээллийг ерөнхий прокурорт өгнө. УИХ-ын танхимд эрүүгийн хэрэг ярих эрхгүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Оюутолгойн асуудлыг шалгаад дуусан уу, шалгаж байгаа юм уу. 33 их наяд төгрөгийг өршөөгдсөн гэдэг. Хэрэг шалгах явцад хэдэн төгрөгийн хэрэг хэрэг биш болсон бэ?

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа болов уу. Маш нууц материалуудыг ерөнхий прокурорт танилцуулсан. 33 их наяд дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй. Татварын ерөнхий газар хаалттай байгаа. Прокурорын зөвшөөрлөөр хэсэг тоотой танилцсан. Үүн дээр л авлигын индекс яригдаж байгаа болохоос бусад зүйл дээр харьцангуй бага байгаа гэж бодож байна.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.