“Энержи Ресурс” –ын цэвэр ашиг 83 сая ам.доллар болжээ
2019 оны 5 сарын 7

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани өнгөрсөн онд 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулсан байна. БНХАУ дахь эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ. Ингэснээр Энержи Ресурсын борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрч, 2017 оны санхүүгийн тайлантай харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Тус компанийн нийт ашиг 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 605 гаруй тэрбум төгрөг бүртгэгджээ. Цэвэр ашгийн хэмжээ 83 сая ам.доллар байгаа нь 2017 онд зээлийн бүтцийн шинэчлэлээс олсон санхүүгийн олзыг оролцуулалгүй тооцвол өмнөх оныхоос 72.5 хувиар өссөн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.