Үндэсний сурын энэ жилийн нээлтийн харваа болно
2019 оны 5 сарын 10

Энэ жилийн Улсын нээлтийн харваа энэ сарын 11-нд эхлэх юм. Нээлтийн харваа Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит болон зохион байгуулагдана.

Нээлтийн харваа тавдугаар сарын 12 хүртэл Улаанбаатар хотын сурын талбайд болох бөгөөд оролцох харваачдын тооноос шалтгаалж, тэмцээн явагдах өдөр өөрчлөгдөнө. Өнөөдөр 18.00 цаг хүртэл тамирчдыг бүртгэж, 396-гаас дээш харваач бүртгүүлсэн тохиолдолд 10-12-нд нийт гурван өдөр нээлтийн харвааг зохион байгуулахаар боллоо гэж Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.

1-р байр эрэгтэй, эмэгтэй   тус бүр өргөмжлөл, медаль,   500,0 төгрөг

2-р байр эрэгтэй, эмэгтэй   тус бүр өргөмжлөл, медаль,   400,0 төгрөг

3-р байр эрэгтэй, эмэгтэй   тус бүр өргөмжлөл, медаль,   300,0 төгрөг

4-р байр эрэгтэй, эмэгтэй   тус бүр өргөмжлөл, медаль,   200,0 төгрөг

5-р байр эрэгтэй, эмэгтэй   тус бүр өргөмжлөл, медаль  , 100,0 төгрөг

Хариулт үлдээх

Your email address will not be published.