“Номин”-гийнхон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа
2019 оны 5 сарын 13

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу бямба гарагт тохиосон Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Номин холдинг” ХХК-ийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг мод тарьж, өөрсдийн гэсэн төгөлийг байгууллаа.

Тодруулбал, тус компанийн 100 гаруй ажилтан хуваарилагдсан талбайдаа мэргэжлийн цэцэрлэгжүүлэгчийн заавраар тарьц, суулгацыг суулгаж, хамт олноороо бүтээлч амралтын өдрийг өнгөрүүлсэн байна.

Тэд ирээдүйнхээ төлөө хүн бүр мод тарьж, тарьсан модоо үргэлж анхаарч арчилж ургуулахыг уриалсан юм. 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.