Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
2019 оны 5 сарын 14

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.

Говийн болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй, салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 19-21 хэм дулаан байна гэж ЦУОШГ- аас мэдээллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.