УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өглөө
2019 оны 5 сарын 18

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойд материал өгсөн үндэслэлээр намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тэднийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өглөө.  МАН-ын Удирдах зөвлөл түүний өргөдлийн асуудлыг авч хэлэлцэж байгаа аж.

Х.ОЧ

One thought on “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өглөө

Хариулт үлдээх

Your email address will not be published.