Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилжээ
2019 оны 5 сарын 23

Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилсон байна.

Тэрээр өчигдөр Б.Батбаяр захирлаас ажлыг нь хүлээн авчээ.

Г.Амартүвшин 2014 оноос тус банкны ерөнхий захирлаар ажиллаж ирсэн, ХасБанкинд ажиллахын өмнө “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан байдаг. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч академч Б.Ринчингийн гуч. ABN AMRO банкинд Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбооны томоохон гүйлгээг хариуцаж байсан туршлагатай банкир гэгддэг. Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагыг бакалавраар төгсөж, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.