“Хүүхдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргахдаа тэднийгээ харж бай”
2019 оны 5 сарын 21
“Хүүхдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргахдаа тэднийгээ харж бай”

Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Володимир Зеленський өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр тангарагаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан билээ. Түүний хамгийн анхны шийдвэр нь Дээд Радаг тараах байлаа. Ингэснээр Украинд ээлжит бус сонгууль болохоор болов.

Мөн өмнөх Ерөнхийлөгч Петро Порошенкогийн ойрын хүмүүс болох ерөнхий прокурор, батлан хамгаалахын сайд, аюулаас хамгаалах газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнууд, засгийн газрын зарим гишүүдийг сайн дураараа огцрохыг уриалсан ба тэдгээр албан тушаалтнууд ч удалгүй огцрох болсноо зарласан байна. Ерөнхий сайд Володимир Гроисман бас огцрох шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ төрийн албан хаагчид өрөөндөө Ерөнхийлөгчийн хөргийг залахын оронд хүүхдүүдийнхээ зургийг өлгөхийг уриалсан байна. “Та бүхнийг өрөөнийхөө хананд миний хөргийг залахын оронд хүүхдүүдийнхээ зургийг өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдэн рүүгээ харж байхыг уриалж байна” хэмээн хэлсэн байна.

Цааш хэлэхдээ “Миний хамгийн түрүүнд хийх ажил бол Донбасын мөргөлдөөнийг зогсоох. Бид үүнийг эхлүүлээгүй ч дайныг дуусгаж, энх тайван тогтоох эсэх нь биднээс хамаарна. Би бүхий л амьдралаа Украинчуудыг инээлгэхэд зориулсан. Бүрэн эрхийнхээ хугацаанд би тэднийг уйлуулахгүйн төлөө бүхнийг хийх болно” гээд дэлхий даяар тархан суурьшсан иргэддээ Украины иргэншил олгож, Украин улсыг хөгжүүлэх үйлсэд тэдний хувь нэмрийг ашиглахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.abc.net.au

Хариулт үлдээх

Your email address will not be published.