Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
2019 оны 5 сарын 23

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд “Бид хөгжлийн банкны удирдлагуудаас удирдлагуудаас тайлбар авсан. Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. Хөгжлийн банкны чиг үүрэг бол дэд бүтцийн том төслийг санхүүжүүлнэ гэсэн концепцтэй. Гэтэл зарим жижиг төсөлд зээл өгсөн.

Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн ач холбогдол, буцаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй төслүүд рүү бондын хөрөнгийг оруулсан.

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учирГ.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа.Цаашдаа гадны менежментээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа6

 Энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулаад буй. Мөн шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 169-р тогтоол гараад байна.

Эхний алхам болгож тус банкны гүйцэтгэх захирлаар “Хас” банкны Г.Амартүвшинг томилоод байна.

Мэдээллээс харахад, Хөгжлийн банк бас ч гэж тун боломжийн эх үүсвэртэй гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгожээ. Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт зээлийн  тун багахан хэсэг нь эргэн төлөгдсөн гэсэн үг.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:

– Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.

– Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.

– Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн

– ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

– 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн гэж ажлын хэсгийнхэн  дүгнэжээ.

Энд дурдагдаж байгаа өөр нэг ноцтой баримт бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд карим зээлдэгч нарт  давуу байдал олгосон байж болзошгүй гэж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк байж,   үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой  банк маань өнгөрсөн хэдэн жил нэг иймэрхүү дүр төрхтэй ажиллажээ.

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид хэн бэ

Хөгжлийн банкны хэдэн томоохон монопол гэмээр зээлдэгчид байна. Тэдгээрээс 9 том зээлдэгчийг нэрлэж байгаа. Тэдгээр нь:

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг

Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг

“Эрдэнэс Монгол” ХХК -166.1 тэрбум төгрөг

“Кью Эс Си” ХХК – 161.3 тэрбум төгрөг

“Хөтөл” ХХК – 161.2 тэрбум төгрөг

“Цэцэнс Майнанг энержи” ХХК – 140.9 тэрбум төгрөг

“ДЦС-4” ТӨХК -105.1 тэрбум төгрөг

“Бэрэн” ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.