Төв шуудангийн баруун талд 39 давхар ТАУЭР баригдана
2019 оны 5 сарын 28

Барилгын салбарт үндэсний бүтээн байгуулагч хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг бол “МАКС ГРУПП” ХХК-ийн харьяа барилга угсралтын “МАКС ӨРГӨӨ” ХХК билээ.

“МАКС ӨРГӨӨ” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш их хотын бүтээн байгуулалт болох барилга угсралтын салбарт нилээд хугацааг өнгөрөөсөн бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмжид нэмэр болохуйц чанартай хийцлэлтэй, оффис, худалдаа үйлчилгээ болон олон улсын сүлжээ “Холидэй Инн” зочид буудлын барилга, стандарт болон тансаг зэрэглэлийн “220К резиденс” орон сууцыг “”Веллнэсс төвийн хамт, мөн “Элеганс таун” орон сууцны хороолол зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, чадварлаг, дадлага туршлагатай хамт олон юм.

Тэрбээр энэ онд Улаанбаатар хотын төв цэг болох Төв шуудангийн баруун талд орчин үеийн дизайны шийдэлтэй 39 давхар тауэр барихаар төлөвлөж байгаа тухай юм байна. Нийслэл хотын маань ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хөгжил цэцэглэлтэнд өнгө үзэмж нэмэхүйц барилга байгууламж барихаар төлөвлөж буй “МАКС ӨРГӨӨ” ХХК-ийн хамт олонд талархахын зэрэгцээ ажлын өндөр амжилт хүсье

One thought on “Төв шуудангийн баруун талд 39 давхар ТАУЭР баригдана

  1. Anonymous

    Гол нь чанартай эргэн тойронд нь тохижилт сайн хийх хүний аюулгүй байдал нэг ноймор шүү

Хариулт үлдээх

Your email address will not be published.