Б.Хурцыг суллалаа
2019 оны 5 сарын 23

агнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.

Тэгвэл хоригдох хугацаа өнөөдөр дууссан учир үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж, суллах шийдвэр гаргажээ.

Шүүх хуралдаанд прокуророос “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй. Иймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.