УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ
2019 оны 5 сарын 24

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, намын нөхөд, улстөрийнхөн өнөөдөр 05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнөөс гаргасан бөгөөд салах ёс гүйцэтгэх ажиллагааг Төрийн ёслолын алба зохион байгуулсан байна.

Түүний нас барсан шалтгааныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм.

Харин урьдчилсан байдлаар Төрийн ордны Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин мэдэгдээд байгаа билээ.

Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Одоогийн байдлаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.