Орос, Хятад хоёр үндэсний валютаа түлхүү ашиглахаар шийдэв
2019 оны 6 сарын 6

 

ОХУ, БНХАУ харилцан тооцоо хийхдээ үндэсний валютуудаа түлхүү ашиглахаар болсон талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

“Орос, Хятад улс харилцан тооцоондоо үндэсний валютуудаа ашиглах практикийг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа.  Хоёр талт худалдаанд рубль болон юанийг ашиглах байдлыг цаашид өргөжүүлэх,  дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдал тогтворгүй үед хэлэлцээрийн банкны үйлчилгээг тасалдахгүй байлгахад чиглэгдсэн Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг дөнгөж сая байгууллаа” хэмээн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын хэлэлцээрийн дараа мэдэгдсэн байна.

Түүнчлэн Орос, Хятадын хэлэлцээрийн дүнггээр хамтын ажиллагааны өргөн цар хүрээ бүхий зорилтууд, урт хугацааны чиглэлүүдийг тусгасан гэж Владимир Путин мэдэгдлээ.

Мөн “бүх талын түншлэл, стратегийн харилцаа дараагийн шинэ эриндээ орлоо” хэмээн Путин цохон тэмдэглэжээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

Хариулт үлдээх

Your email address will not be published.