Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргахаас татгалзав
2019 оны 6 сарын 11

 

Шүүх Д.Эрдэнэбилэгийг суллахаас татгалзлаа.  Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ.

Өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийг суллахаас татгалзсан аж.

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа юм.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.