Ч.Улаан: Эхнэрийн дүү мал эрүүлжүүлэх цогцолбор барьж байгаа нь үнэн
2019 оны 6 сарын 11

 

Малыг хөлөөр нь Хятад руу экспорт хийж, амьдаар нь зарахыг эсэргүүцэн, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын өлөн гэдэс боловсруулагчдын холбоо, Монголын арьс шир боловсруулагчдын холбоо хамтран өнөөдөр /2019.06.11/ хэвлэлийн бага хурал зохион байгуулсан билээ.

Энэ үеэр Ч.Улаан сайдын эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь хил гаргахаар бэлтгэл хангаж байна гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ асуудалд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар өглөө. Түүний хэлж байгаагаар эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэн хоёр жилийн өмнөөс Дорноговь аймгийн Замын–Үүд суманд мал эрүүлжүүлэх цогцолбор барихад хамтарч ажиллажээ. Харин одоо малыг хил гаргах асуудал яригдаж байгаа аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.