“Мэргэжлээрээ ажиллаж байхад яагаад албан тушаалд томилогдож болдоггүй юм”
2019 оны 6 сарын 11

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар Н.Энхболд сайдаас тодруулахад “Намайг нөлөөлж хүү, хүргэнээ албан тушаалд томилуулсан гэж байгаа хүмүүсээс өөрсдөөс нь очиж асуух хэрэгтэй. Угаасаа яамандаа ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан. Харин манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Мэргэжлийнхээ шугамаар л ажлаа хийж яваад очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар яагаад томилсныг асуусан нь дээр байх. Надад нөлөөлсөн зүйл байхгүй. Манай хүү Гадаад яамны газрын дэд захирал хийдэг байсан. Арав гаруй жил ажилласан. Манай хүүг хэр зэрэг ажилтай, ямархуу ажилтан бэ гэдгийг асуугаарай” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.