Урамшуулал: УБ- Сөүл- УБ чиглэлд нисэх тийз 699.000 төгрөг болжээ
2019 оны 6 сарын 12
БНСУ-ын Засгийн газар улсынхаа хоёр дахь том агаарын тээвэрлэгч болох “Asiana Airlines” компанид БНСУ-Монголын чиглэлд нислэг үйлдэх эрх аваад байгаа билээ. Эрхийнхээ хүрээнд анхны нислэгээ ирэх сарын 10-ны өдөр УБ- Сөүл -ийн чигэлэлд хийхээр болжээ. Анхны нислэгийн урамшуулал болгож 7- р сарын 10, 7- рсарын 12 -ны нислэгүүдийнхээ хоёр талын зорчих тийзний үнийг 699.000 төгрөг болгож хямдруулаад байгаа юм байна.Цаашид тогтмол мөрдөгдөх тийзний үнэ өнөөдрийн байдлаар нарийн тогтоогдоогүй бөгөөд Айрмаркет билет борлуулалтын төвөөс авсан мэдээлээр хамгийн үнэтэй билет өнөөдрийн байдлаар 2,3- 3 сая төгрөг хүртэл үнэтэй байгаа аж.

Иинхүү “Korean Air” компаниолон жилийн турш онцгой эрх эдэлж байсан тус чиглэлд шинэ нислэгийн компани албан ёсоор орж ирлээ.

Энэхүү үйл явдал нь хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлж, үндэсний ашиг сонирхолд ихээр нийцнэ гэж “Asiana Airlines” онцолсон бол манай иргэдийн зүгээс зорчих тийзний үнэ болон нислэгийн хүртээмж, чанар сайжирна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.