700 саяын өртөгтэй хашлага салхины ая даалгүй унажээ
2019 оны 6 сарын 15

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 4850 ширхэг хашлагыг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон нь хэт үнэтэй байна гэсэн шүүмжлэл дагуулж байсан юм.

Монголын зохион бүтээгчдийн холбооноос энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Хэрэв хотын удирдлагууд энэ асуудлаар дотоодын үйлдвэрлэгчдээ хандсан бол гурав дахин бага үнэ буюу 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэж мэдэгдэж байсан.

Шар хайсыг Нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуух зам гээд нийтдээ 6000 м урт замд байршуулаад хэдхэн хонож байсан юм.

Гэтэл энэхүү шар хайс байгалийн шалгуур давсангүй, нураад унажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.