Б.Цэлмэг: Аавыг минь тайван сайхан нойрсуулахыг хүсье
2019 оны 6 сарын 19

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дуусаагүй энэ үед хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байгаатай холбогдуулан талийгаач Г.Батхүүгийн охин Б.Цэлмэг өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ.

“Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу. Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд “Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ” гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Тэр хар дарсан тавдугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд “Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ” гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байна аа. Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa ❤️

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19″ гэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.