Л.Пүрэвбаатар болон түүний гэр бүлийнхэн 1,5 тэрбум төгрөгийн хаусыг чөлөөлсөнгүй
2019 оны 6 сарын 26

“Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг өнөөдөр албадан чөлөөлөх байсан ч даваа гарагийн 08 цаг 30 минут хүртэл хойшилсон байна. Учир нь Л.Пүрэвбаатар болон түүний гэр бүлийнхэн хаусаасаа гараагүй гэнэ. Тэд өмгөөлөгчөө дуудаж ирүүлнэ, хамт байлгана гэж хэлээд албаны хүмүүсийн мэдэгдэл аваагүй тул ийн хойшлуулах шалтгаан болсон бололтой.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан байдаг аж.

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж байжээ. Харин Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан байна.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.