Мишель Обамагийн аз жаргалын долоон дүрэм
2019 оны 6 сарын 23

АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай Мишель Обамагийн “Becoming” дурсамж ном өнөөдөр АНУ-д хамгийн гүйлгээтэй ном болж байна. Энэ номдоо Мишель Обама өөрийнхөө түүхийг бүр бага наснаасаа, АНУ-ын тэргүүн хатагтай болохоосоо өмнө гэр бүлээрээ Чикагод өнгөрүүлсэн үеэ дурсан бичжээ. Тэрээр амьдралынхаа гунигтай, аз жаргалтай, айдастай бэрхшээлтэй тулгарч байсан үеийн дурсамжаа, хэрхэн яаж шийдэж байсан, яаж хүчирхэг, амжилттай, аз жаргалтай үлдэхэд юу тус болж байсан зэргээ уншигчидтай хуваалцсан байдаг.

Bright Side хэвлэл энэ хүчирхэг эмэгтэйн бичсэнээс аз жаргалтай амьдралын дүрмүүдийг нь түүвэрлэн нийтэлсэн байна. Энд амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн хүчирхэг байх талаар хэн бүхэнд хэрэгтэйг өгүүлнэ. Өөрөө, гэр бүлээрээ аз жаргалтай байхын тулд хэрхэх ёстой вэ.

1. Алдаагаа сургамж гэж хүлээж ав

Мишель Обама 2016 онд охидод боловсрол олгох тухай олон улсын бага хуралд оролцохдоо хэлсэн үгэндээ залуучуудыг бие биенээ дэмжиж, алдаа гаргахаас айхгүй байхыг уриалсан юм. “Амжилтад хүрэх цор ганц арга бол амжилтгүй байдлаа тэвчиж, түүнээсээ суралцах явдал гэж Мишель хэлээд “Энэ бол урагшгүй явдал биш харин үүний дараа чи юу хийх вэ гэдгийн сургамж. Та шантарч байна уу, та бууж өгөх үү. Эсвэл улам хүчирхэг болох уу”. Энэ санаагаа тэр номдоо баяжуулан амжилтгүй, бүтэлгүйтсэнийхээ дараа яах ёстойг, яаж өөрийгөө зоригжуулан урагш ахих талаар зөвлөжээ. “Бүтэлгүйтэл гэдэг хэсэг хугацааны дараа амжилтад хүрэхийн өмнөх мэдрэмж. Тэгэхээр энэ нь эхлээд өөртөө итгэлгүй байдал бий болгоод, дараа нь айдас болж хувирдаг” хэмээн тэргүүн хатагтай асан бичжээ.

2. Өөрийнхөө бэрхшээл, сул талд хэзээ ч бүү анхаар

Мишель Обама бол бэрхшээлийг яаж даван туулахыг маш сайн мэддэг эмэгтэй. Тэр дурсамж номдоо “Ихэнх нь цагаан арьстнууд суралцдаг коллежид би ажилчин ангиас гаралтай хар арьст оюутан байлаа. Би ангидаа ганцаараа африк гаралтай эмэгтэй л байсан”. Принстоны зөвлөх нэг удаа түүнд “Чамайг Принстонд зохицно гэдэгт би эргэлзэж л байна” гэж хэлээд Мишельд асуулт ч тавьдаггүй, хэн болохыг нь ч ойлгохыг хүсдэггүй байсан гэдэг.
Гэсэн ч энэ бүхэн энэ хүчирхэг эмэгтэйг эргэж буцаасангүй, тэр хэзээ ч шантарч сөгдсөнгүй. “Өөрийнхөө сул тал, асуудлыг хэзээ ч бүү анхаар. Үүний зэрэгцээ чиний бэрхшээлийг даван туулах чадвар, туршлага чинь үнэн хэрэгтээ чиний хамгийн үнэ цэнтэй өмч гэдгийг ойлгох хэрэгтэй. Би үүнийг мэддэг байсныхаа ачаар энэ бүхнийг даван туулж чадсан юм” гэж Мишель оюутнуудын өмнө зоригтой хэлж байна.

3. Үнэ цэнээ мэдэрч хэн болохынхоо төлөө уучлал бүү гуй

Бид өнөөдөр арьсны өнгө, бусад чадвар, дансан дахь мөнгө гээд өөр зуураа харилцан адилгүй ертөнцөд амьдарч байгаа нь харамсалтай. Бидний олонх өөрийнх нь тухай юу ярьж, яаж хэлж байгааг байнга сонсч байдаг. Харин Мишель Обама үүнийг “Энэ бол миний тухай биш, харийн тэр бичиж, ярьж байгаа хүний л тухай зүйл” гэж байна. Энэ тухайгаа тэр номдоо ч тодорхой өгүүлсэн байдаг. “Нийгэмд намайг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй” гэж бичиж байгаа өнөө болтол би нэг их анзаардаггүй. Намайг бас “өөдгүй хар арьст эмэгтэй” гэх нь ч бий. Хэвлэл, интернэт, олон нийтийн сүлжээгээр миний тухай юу бичдэгийг мэднэ, сонсч байсан. Америкийн конгрессмен миний өгзгөөр доог тохуу хийж байлаа. Надад мэдээж хэцүү байсан. Би уурласан. Гэхдээ би энэ бүхнийг наргиан болгоод өнгөрөөхийг оролдож байсан” гэж тэр бичсэн.

4. Өөрийнхөө зиндааг мэд

Ирээдүйн охид, эгч нар, дараа нь хүний эхнэр, ээж болох эмэгтэйчүүд ямагт өөрсдийгөө хойш нь тавьж ирсэн. Мишель гэр бүлийн амьдралын тодорхой нэг үед нөхрийнхөө төлөө хэт их анхаарч, өөрийнхөө аз жаргалыг хойш нь тавьж байснаа ухаарчээ. Тэр үүнийгээ мэдэрч ойлгосноор бүх зүйл өөрчлөгдөж өөрөө өөрийнхөө аз жаргалын төлөө анхаарч эхэлсэн байна. Тэр өөртөө анхаарч өөрийн гэсэн ахуй орчин бүрдүүлснээр анхаарлын төвд орсон гэдэг.
“Би дахиад л хүчирхэг эрмэлзэлтэй болж, эцгийн эрхт ёсны тэр хуучин заншилд хүлэгдэж, өрхийн тэргүүн гэртээ ирэхэд л амьдрал аз жаргалаар бялхдаг гэдэгт баригдаж байхыг хүсээгүй. Би өрхийн тэргүүнээ харж, түүнийг хүлээхээ больсон. Одоо түүний ажил биднийг гүйцэхэд чиглэдэг болсон” гэжээ.

5. Өөртөө шинэ зорилго тавьж амжилтаа үнэлж сур

Мишель дурсамждаа өөрийнхөө амьдралын янз бүрийн үед өмнөө тавьж байсан зорилго зорилтын тухай бичсэн байдаг. Өөөрөөр хэлбэл сурагч, оюутан байхдаа ямар зорилго тавьж байсан, Ерөнхийлөгчийн гэргий тэргүүн хатагтай байхдаа, Баракийн бүрэн эрх дуусах үеийн гээд бүхий л үеийн зорилтуудаа бичсэн гэсэн үг. Мишель сайн суралцагч байсан нь тэр ямагт өөртөө “Би хангалттай сайн байж чадаж байна уу” гэж асуудаг байсантай холбоотой.

6. Амьдралаа төлөвлөж, юу болоод байгаад хариулж сур

Төлөвлөнө гэдэг маш чухал гэдгийг Мишель өөрийнхөө гэр бүлийн амьдралаар туулж мэджээ. “Хэдийгээр би өглөөнөөс орой болтол дуу шуугиан үргэлжилсэн гэр бүлд төрж, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй ажилчин гэр бүлд өссөн ч төлөвлөх, сэрэмжтэй байх нь маш чухал гэдгийг ойлгосон. Энэ бол боломжийн амьдрал, ядуу байхын ялгаа. Зааг хязгаар ямагт маш нарийн байдаг. Нэг удаа төлбөрөө төлөхгүй бол гэрэл цахилгаангүй, даалгавраа нэг удаа л хийгээгүй бол бусдаас хоцорно, бүр магадгүй коллежоос хасагдаж ч мэднэ шүү дээ.

7. Хүнд үед ч хөгжилтэй бай

Хатагтай Обама ямар ч хүнд үед, гутрангуй байсан ч гэсэн өөдрөг байхыг сайн мэддэг хүн. Хөгжилтэй байж, инээмсэглэж байх нь ойр дотныхныхоо сэтгэл санааг өөдрөг болгож замд тохиосон ямар ч бэрхшээлийг даван туулах эрч хүч өгдөг. АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орсон тэр үед Мишель эргэн тойрныхноо жаахан ч гэсэн аз жаргалтай болгох арга бодож олсон байна. Барак Обамагийн ажилтнууд үүнийг үнэтэй, тэгээд ч нэг их тоохгүй байсан ч хатагтай Мишель Обама тэр хавийн хүүхдүүд, цэргийнхний гэр бүлийг оролцуулсан Хэллоуины үдэшлэг зохион байгуулж, леопардын баг өмсөцгөөн хөгжилджээ. Чухам тэр үед хүн бүр бэрхшээлийг бага ч гэсэн умартаж, хөгжилдсөн гэдэг.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.