Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ
2019 оны 7 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанд ирвэл зохих 69 гишүүний  59 нь чуулганы танхимдаа ирж, ирцээ бүртгүүлснээр УИХ-ын хаврын чуулганыг хааж,  ээлжит бус чуулганаа нээлээ.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Гэхдээ дээрх асуудлыг наадмын дараа хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын өмнө Үндсэн хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасан билээ.

Дашрамд, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын хаврын чуулганыг  долоодугаар сарын 1-ний өдөр хаах байсан ч Үндсэн хуулийн тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй тул чуулганы нэгдсэн хуралдаан тасралтгүй байх ёстой учраас үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.