СОЁОЛОН: Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа
2019 оны 7 сарын 13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон насны морины уралдаанаар үргэлжилж байна.

Өнөө жилийн соёолонгийн уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд Соёолон насны хурдан морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын халтар, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор тус тус хурдаллаа.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.