Зүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно
2019 оны 7 сарын 22

“Зүүн бүсийн хурд-2019” наадам долдугаар сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Түүнчлэн тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, дээрх баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарчээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.