Наадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ
2019 оны 7 сарын 16

Наадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ.

Үндэсний их баярнаадмын эхний хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ.

2019 оны долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.