М.Энхсайханы нийтлэлийн онцлох эшлэлүүд
2019 оны 7 сарын 22

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн Пүрэв гаригийн орой /2019.06.20/ Ерөнхий сайд асан М.Энхсайханаас байцаалт авч, улмаар хорих шийдвэр гаргасан. Мөн АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Харин шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, Баасан гаригт сулласан юм. Түүний дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэгэн нийтлэл бичсэн нь олон хүнд хүрч, анхаарал татсан юм. Ингээд түүний нийлэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

“461 ба 48/24”

Тэрбээр, хорих 461-р ангид 24 цаг саатуулагдсан бөгөөд энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа гэдгийг тодотгожээ.

Өглөө “Ээжээ, Ээжээ, ээжээ” гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд “Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм.

Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй.

Хоолноос татгалзав. Хүзүүнийхээ гурван нугаламыг хиймэл болгосноо эргэн бодож 30 жил төрд зүтгэж ном ширтсний гай юу аль эсвэл сайн үзүүлэлт үү гэсэн бодол орж ирж байв.

Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм.

Харуулын Ээлж солигдох, хоригдлуудын тоог өглөө, орой авахдаа Овог, нэр ямар зүйл ангитай вэ гэж асуух юм. ах нь ямар зүйл ангиар шийтгүүлэх гээд байгаагаа мэдэхгүй л гэв. Хэлмэгдэж байгаа хүн ч өөрийгөө гэмт хэрэгтэн гэж мэдрэх ёстой гэсэн социалист тогтолцооны асуулт биш байгаадаа гэсэн бодол орж ирж байлаа.

Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.

Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.
Хоригдлуудад ном, сэтгүүл, сонин, хүмүүжлийн ач холбогдолтой гарын авлага зэргээр хангах талаар илүү ажилламаар санагдав.

Гяндангийн хаалгыг заавал ч үгүй арматурын төмрөөр зангидах хэрэг юу байнаа, хоригдлуудад үргэлжийн төмөр хаалга хангинах нь нөгөө алдарт ” тамлал”- ын хэлбэр биш байгаа даа гэсэн бодол чирч ирлээ.
Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой ” хүрээд ир, ороод ир, Жангаа ид” гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. “Ээж минь хүүгээ өршөө”, “Төрийн минь Сүлд өршөө” гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна. Тэднийг хараад эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.

Бүхэлдээ Хорих байгууллагын ажилтнууд ажлаа мэргэжлийн мэдрэмжтэй хийцгээж байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой 24 цаг эрх чөлөөгөө хасуулав.

Бие даасан Шүүхийн тогтолцоог цаашид бэхжүүлэх ямар чухал ач холбогдолтойг бие дээрээ мэдэрлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.