ГХЯ-наас сэрэмжлүүлж байна
2019 оны 7 сарын 23

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3 жилээс дээш ял оноодог тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тэшээ сайтар шалгах, хувийн хариуцлагааа нэмэгдүүлэхйиг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.