ШИНЭ ДҮРЭМ: Зөрчилгүй жолооч хотын төв рүү нэвтэрнэ
2019 оны 7 сарын 23

Өнөөдрийн байдлаар нийслэлд 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байдаг аж. Энэ ачааллыг бууруулахын тулд 2019 оны наймдугаар сарын 15-наас  А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөх гэж байна. Өөрөөр хэлбэл, ямар ч зөрчилгүй жолооч хотын төв рүү нэвтэрч, төлбөртэй зогсоолд машинаа тавих зохицуулалтыг хийж эхлэх гэж байгаа юм.

А бүсэд Бага тойруугийн хэсэг багтах ба энэ хэсэгт дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд зорчих аж.

B бүсэд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Их тойруу орчим багтаж байна.

А, B бүсэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр, төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин хотын захын хэсгийг “С” бүс болгосон. Иргэд энэ хэсэгт машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бий болгох ажээ. Мөн бүх нийтийн зогсоолыг төлбөртэй болгож, бүсчлэлээс шалтгаалан өөр өөр үнэ тогтоох юм байна. Одоо байгаа 2382 зогсоолыг 15696 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр ярилаа.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэл хийхээр зарлаад байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.