АТГ: АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ байцаагч Н.Баярсайхан нарын авлигын ноцтой бичлэгийг дэлгэлээ
2019 оны 7 сарын 29

         АТГ-аас Авто тээвэр үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулжээ.

        Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа тээврийн эрх олгох зуучын эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ий ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-р сараас 11-р сарын 14-ны өдөр хүртэл тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.

АТГ-ын мөрдөгчид түүний ажлын байрнаас 25 сая төгрөгийг илрүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62 сая 500 мянган төгрөгийг улсын орлого болгожээ.

Авлигатай тэмцэх газар

 

МХЕГ

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019

Хариулт үлдээх

Your email address will not be published.