ВИДЕО: Хахуулын мөнгөө оймсондоо нуусан албан хаагч
2019 оны 7 сарын 29

АТГ-аас авлига авсан албан хаагчийн өрөөнд нэгжлэг хийсэн бичлэгээ цацлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо хясан боогдуулах замаар хээл хахуул авсныг нь тогтоосон.

Нэгжлэг хийх явцад Н.Баярсайхан нь авлигын мөнгөө оймсондоо нуусан нь илэрчээ.

МХЕГ

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.