Ерөнхий сайд нарын хэргийг шүүхэд шилжүүлнэ
2019 оны 8 сарын 13
Ерөнхий сайд нарын хэргийг шүүхэд шилжүүлнэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэгнарт холбогдох хэргийг шалгаад дөрвөн жил болж байна. Тэднийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэгвэл АТГ-аас Ерөнхий сайд нарт хоблогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар өчигдөр АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлсэн юм. Тэрээр “Энэ хэргийн шалгалтын явцадолон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн. Удаашралтай байгаа нь ганцхан АТГ-тай холбоотой асуудал биш юм. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон” гэв.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.