Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүлэв
2019 оны 8 сарын 6

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч өөрийн саналаа тусгайлан хуулийн төслөөр хүргүүлж, 14 улс төрийн хүчин шаардлага хүргүүлээд байгаа бол сөрөг хүчин АН мөн саналаа илэрхийлсэн. Ингэхдээ сөрөг хүчин АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа. Энэ талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Уг саналд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ард нийтийн саналыг асуулга явуулах саналыг тусгуулахыг шаардлагатай дурджээ.

 

Тиймээс энэ сарын 15-ны дотор УИХ-ын нэгдсэн хуралдааныг зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулгаар явуулна гэсэн санал хураалт явуулахыг санал болгосон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.