Чангаанзны ашиг тус
2019 оны 9 сарын 23

Чангаанзны жүүс хийх арга:


Кальц, төмөр их хэмжээтэй агуулдгийнхаа хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд их хэрэгтэй. Жимсний шүүс нь шингэц сайтай. 150 гр шүүс нь хүний өдөрт авбал зохих каротины хэмжээг хангана
Цус багадалттай хүн өдөрт 100 гр чангаанз идэхэд 250 гр элэг идсэнтэй тэнцэх хэмжээнйи төмөр авч чадна.
Цагаан хоолтон хүмүүст өөх тос, натри, холестролын маш сайн эх үүсвэр болдог

Биеийн ерөнхий байдал сэргээх тэжээллэг хүнсний зориулалтаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд өдөрт 100-150 гр хатаасан чангаанз идэхэд хангалттай.

Калиар баялаг тул зүрх судасны дутагдалтай хүмүүст мөн тустай.

Фосфор, магний ихтэй учраас тархины үйл ажиллагаа сайжруулна.

Кальц ихтэй учраас мэдрэлийн судлын булчин сэргээнэ.

Магний ихтэй тул артерийн даралт бууруулж түүнийг хэвийн хэмжээнд барихад тустай. Тийм ч учраас даралт ихэсдэг хүмүүст чангаанз их идэхийг зөвлөдөг.

Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул ходоодны өвчинд чангаанз хандалж уух сайн.

Чангаанзны шүүс нь ходоодны хүчиллэгийн үзүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж бүдүүн гэдэсний үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.

Чангаанз шээс сайн хөөдөг тул хаван хөөнө. Найрлага дахь калийн хэмжээ нь түүн дэх натрийн хэмжээнээс 11 дахин их. Иймд шарх болон хавангийн үед чангаанзны шүүсийг хооллохын өмнө болон хойно 70-80 граммаар хоногт 6-7 удаа уух
ХОРИГЛОХ ЗААЛТ:
👉🏻Чихрийн шижин, элэгний өвчин, бамбай булчирхайн өвчний үед хориотой.
📍Яаж хийх:
1. 250 гр чангаанзыг 4-5 литр усанд хийж 10-15 минут буцалгана (чангаанзныхаа хатуу зөөлөнөөс хамаараад минутаа өөрөө сонгоорой ээж нараа гоё зөөлөн болтол буцалгана)
2. Буцалгасан уснаасаа чангаанзаа шүүж аваад блендерт хийж блендердэнэ. (жаахан устай ч блендердэж болно) Буцалгасан усаа асгахгүй

Блендер байхгүй бол байж болох хамгийн жижиг хэмжээтэйгээр жижиглэвэл болох байх

3. Блендердсэн чангаанзаа өмнө нь чанасан усандаа буцааж хийж хольж хутгана (100-150гр сахар, зөгийн бал хийж болно бас лемоны шүүс хийвэл бүр гоё болдог) дангаараа ч гоё чихэрлэг амттай болдог

Хариулт үлдээх

Your email address will not be published.