Б.Хурцын тавьсан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна
2019 оны 8 сарын 9
Б.Хурцын тавьсан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ.

Хэрэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан байдаг.

Энэ асуудлаар Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн хэвээрээ оролцоно гэсэн үг юм.

Шүүх хурал наймдугаар сарын 12 буюу ирэх даваа гарагт өглөөний 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.