“Даншиг-Хүрээ цам 2019” наадам энэ сарын 8-нд болно
2019 оны 9 сарын 6
"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам есдүгээр сард болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам энэ сарын 8-нд буюу ирэх бүтэн сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид сонирхож үздэг байна. Наадмыг гадаадын жуулчид болон ард иргэддээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Энэ жил гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээх бөгөөд “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм байна.

Х.ОЧ

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.