Б.Хурц нарын хэрэгт сүүлийн гэрч мэдүүлэг өгч байна
2019 оны 8 сарын 15

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутгагдсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлсэн. Төв аймгийн шүүхийн эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хуралд сүүлийн гэрч орж ирсэн байна.

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд үргэлжилсээр байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.