ХЗХ-дын цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрчээ
2019 оны 8 сарын 15
ХЗХ-дын  цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрчээ

Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 275 хоршоо үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоршоодын тоо 14-өөр буурсан байна.

Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 210.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өссөн. ХЗХ-дын 90.5 хувь буюу 249 ХЗХ нь нийт 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 11.9 хувиар өссөн, орлого 24.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өсчээ.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.