МАН-ын бүлгийн гишүүд нууц санал хураалт өгөв
2019 оны 8 сарын 15

МАН-ын бүлгийн хуралдаан даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл / 4 өдөр /  үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхэлж Ерөнхийлөгчийн оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой саналуудыг хэлэлцэж байсан.

Харин дөнгөж саяхан МАН-ын бүлгийн гишүүд цаасаар буюу далд байдлаар Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжих эсэх санал хураалт өгчээ.

Санал хураалтад 64 гишүүнээс 34 нь оролцож санал өгсөн байна.  Тус намын бүлгийн хурал маргааш өглөө 11:00 цагт үргэлжлэхээр боллоо.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.