2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагааны хяналт шалгалт эхэллээ
2019 оны 8 сарын 20

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд мэргэжлийн боловсролын 189 сургалтын байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ.

Шалгалтаар боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх, элсэлтийн үйл ажиллагаа, сурах бичиг, номын сан, дотуур байр, хууль бус төлбөр хураамж, үдийн цай, хоол хүнсний хангамж нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүны чанар, аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын тогтолцоо бүрдсэн байдалд хяналт тавьж ажиллана.

Хариулт үлдээх

Your email address will not be published.