Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно
2019 оны 8 сарын 20

Улаанбаатар хотын авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүйн улмаас зам дээр их хэмжээний борооны ус тогтож байгаа. Үүнийг дагаад гардаг нэг хүндрэл бол явган зорчигчид руу жолооч нар санаатай, санамсаргүй байдлаар ус цацдаг явдал юм. Тэгвэл Замын цагдаагийн газар ийм үйлдэл гаргадаг жолооч нарт хариуцлага тооцдог юм байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд явган зорчигч цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Ингэхдээ, Тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгах, эсвэл камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой юм байна.

Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаад, санаатайгаар ус цацсан жолоочид хариуцлага тооцож, 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг юм байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг соёлтой байж, борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолооч та тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдыг зөв тохируулах, явган зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой байхыг ТЦА-наас анхааруулсаар байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.