“БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөгийн барьцаа шаардахгүй”
2019 оны 8 сарын 26

БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцалж, хууль ёсоор зорчиж байсан иргэний визийг 10 хоногт шийдвэрлэхээр боллоо.

Мөн БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгардаг асуудуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах өөрчлөлтүүдийг оруулж, 2019.09.16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

  1. БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх
  2. Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  3. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  4. БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно.

Хариулт үлдээх

Your email address will not be published.