Украины парламентын гишүүд халдашгүй эрхээсээ татгалзлаа
2019 оны 9 сарын 5

Өчигдөр Украины шинэ парламент гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах асуудлаар санал хурааж олонхийн саналаар дэмжлээ. Ингэснээр ерөнхийлөгч Володимир Зеленскийн авлигатай тэмцэх сонгуулийн амлалт хэрэгжих боломж нээгдэж байна.

Ингэ

Өмнө нь Украины хууль тогтоогчид гэмт хэрэгт холбогдвол тухайн гишүүний халдашгүй эрхийг цуцлах асуудлаар парламент санал хурааж шийддэг байв. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн дагуу Украины парламентын бүх гишүүн жирийн иргэний нэгэн адил хууль хяналтын байгууллагуудад ямар нэг саадгүйгээр шалгуулах үүрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл халдашгүй статус нь цуцлагджээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон ээлжит бус сонгуулиар Зеленскийн “Ард түмний зарц” нам үнэмлэхүй олонх болсон тул өчигдрийн санал хураалтаар нийт 450 гишүүний 373 нь дэмжсэн санал өгсөн юм. “Бид гишүүдийн халдашгүй байдлыг цуцалж, тусгай статустай ганц ч хүн Украинд байх ёсгүй гэсэн амлалтаа биелүүллээ” гэж тус намын гишүүн Александр Дубинский мэдэгджээ.

Санал хураалтын өмнө Зеленский хууль тогтоогчдын халдашгүй статусыг “түүхийн хогийн саванд хийх” цаг болсныг хэлээд Украины иргэдийн 90 хувь нь ийм хүсэл сонирхолтой байгааг мэдэгдэж байв.

Парламент дахь сөрөг хүчнийхэн халдашгүй эрх цуцлагдвал улс төрийн явуулгаар гишүүдийг гэмт хэрэгтэн болгох боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд санал хураалтыг орхиж явсан байна хэмээн Reuters мэдээлжээ..

Хариулт үлдээх

Your email address will not be published.