З.ЭНХБОЛД: Ерөнхийлөгчийн дэмжигдсэн 7 санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод цааш явна
2019 оны 9 сарын 9

 Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналуудаа бүрэн буцаан  татаж  авч байгаагаа  албан ёсоор мэдэгдэж, Бүх нийтийн санал асуулгаар Засаглалын хэлбэрийн талаар ард иргэдээсээ санал авах талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж  УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын оршин тогтнохуйн үндэн болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэрүүл маргаантайгаар эхлүүлж өнөө маргаашийн явцуу эрх ашигт хэт автсан,  улс төрчдийн дахин сонгогдох эрх ашгийг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж,  30 жилийн  хугацаанд  тодорсон алдаа завхаралыг үргэлжлүүлэх ач холбодол муутай хувилбарыг ард түмэнд тулган хүлээлгэх гэж байна  үзэж байгаагаа Ерөнхийлбгч илэрхийлсэн гэдгийг  тэрбээр онцлов.

Ерөнхийлөгч дээрх албан бичигтээ  Засгийн бүх эрх ард түмний мэдэлд зарчмыг удирдлагыг болгон Засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэг мөр асууж тодруулах ёстой гэж үзэж байна гэжээ.  Ард нийтийн санал асуулгын хуулийн дагуу энэ чиглэлээр УИХ-ын тогтоолын төсөл  боловсруулсан бөгөөд  ард иргэдийн өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан  нийтээр хэлэлцүүлэн батлуулахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ гэжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.  Тэрбээр ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа. Үүн дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултыг  асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. Өөрөөр хэлбэл нэг асуулт нь 10 тэрбум төгрөг юм байна.

УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж,  Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна гэсэн юм.

Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өгсөн саналын 80 хувь нь унасан бол УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдээд байна.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төсөл бус санал өгсөн. Тэдгээрээс 7 санал  хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн байгаа.  Тиймээс тэдгээр  дэмжигдсэн 7 санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт  болоод цааш явна гэсэн үг.  Харин дэмжигдээгүй бусад саналуудаа буцаан татан авч байна гэж ойлгож болно гэв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.